“Pixel 4” гар утсыг танилцуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-10-17 13:35:24

ВАШИНГТОН. /Reuters/. Google” компани харанхуй үед ч тод зураг авах чадвартай сайн чанарын камер бүхий “Pixel 4” ухаалаг гар утсаа танилцуулжээ.


Гарын хөдөлгөөн мэдрэгчтэй Pixel 4” гар утсыг ашиглан сонсож буй дуугаа солих, утасныхаа дууг хаах зэрэг үйлдлийг тодорхой дохио зангаагаар дамжуулан хийх боломжтой аж. 10 дугаар сарын 24-нөөс дэлхийн зах зээлд худалдаалагдаж эхлэх 5.7 инчийн дэлгэцтэй “Pixel 4” 799 ам.долларын үнэтэй бол 6.3 инчийн дэлгэцтэй “Pixel 4XL” 899 ам.долларын үнэтэй юм.


Хар, цагаан, улбар шар өнгийн сонголттой “Pixel 4” гар утаснууд “Android” үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбартай байх бөгөөд уг үйлдлийн системийн бусад гар утсанд зориулсан хувилбарыг энэ оны сүүлээр танилцуулах төлөвтэй байна.


Google” компанийн “Android” үйлдлийн системийг “Sony”, “Samsung” болон Хятадын олон компанийн ухаалаг гар утаснуудад өргөнөөр ашигладаг билээ. 

Холбоотой мэдээ