Японд амьдарч буй иргэдийг үерээс сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-10-17 17:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын нутгийн хойд ба зүүн хэсэгт энэ сарын 18-19-нд аадар бороо орох магадлалтай байгаа тул тус улсад оршин сууж буй монголчуудыг үерийн аюулаас сэрэмжлэхийг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.


Япон Улсын 10 гаруй мужаар энэ сарын 12-нд дайран өнгөрсөн “Хагибис” хар салхины улмаас нас барсан иргэдийн тоо 77 болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа есөн хүнийг аврагчид эрж хайсаар байна. Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч хүчтэй аадар борооны улмаас 33 мянга гаруй байшин үерт автаж, 105 мянган өрх усгүй, цахилгаангүй байгаа ажээ. Японы цаг уурын албанаас нутгийн хойд ба зүүн хэсэгт энэ долоо хоногийн баасан, бямба гарагт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа юм.

Холбоотой мэдээ