"Хараа гол”-оо бургасжуулах аян эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-18 12:28:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1973-1981 онд төгссөн 8-р ангийн төгсөгчид, мөн 1981-1983 оны 10-р анги төгсөгчид хамтран Хараа гол”-оо бургасжуулъя аяныг санаачлан эхлүүлжээ.

Эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, сэргээх, залуу хойч үедээ ногоон байгууламж үлдээх зорилгын дор эхлүүлсэн уг аян амжилттай үргэлжилж байгаа аж. Анхдагчдын эхлүүлсэн аяныг үргэлжлүүлэхээр Мандал сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10б ангийн хамт олон аянд мод тарьж аянд нэгдсэн байна.

Уг аяны хүрээнд Хараа голд бургас, монос зэрэг мод тарьж арчилж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ