Төрийн алба хаагчид ёс зүйн сэдвээр чуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-18 15:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн албан хаагчид мэдлэгтэйгээс гадна ёс зүйтэй байх ёстой гэдгийг өнөөдөр болсон нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн чуулган дээр хөндөж байв.

“Ёс зүйтэй байх нь төрийн албанд гарах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хөшүүрэг юм. Тиймээс төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадавхжуулах шаардлагатай” гэдгийг чуулганыг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц онцолж байв.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар АТГ, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран зохион байгуулсан чуулганд нийслэлийн 12 харъяа агентлагийн 110 гаруй албан хаагч оролцож, “Азийн сангийн судалгааны дүн, баримт дүгнэлт”, “Шударга ёс ба үнэт зүйлс”, “Ёс зүйн чиг хандлага” зэрэг сэдвээр илтгэл сонсож, туршлага солилцлоо. Ёс зүйн 2 дахь чуулганыг ирэх 11-р сард зохион байгуулж нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах юм.


Холбоотой мэдээ