Энэ өдөр 507.102 ширхэг хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-18 18:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 17-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 77.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 507.102 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Ремикон" (RMC +5.77%) болон "Гермес центр" ХК (HRM +4.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK -14.94%) болон "Шарын гол" ХК (SHG -13.66%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.55 хувиар буурч 18550.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.426.321.292.498.63 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ