Ардын болон уртын дуу дуулаачдын улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-20 12:20:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ардын жүжигчин Чулуунбаатарын Шархүүхэний нэрэмжит ардын болон уртын дуу дуулаачдын улсын уралдаан Чингис хотноо болж, шилдэг дуучид тодорчээ.


Наадмын нэгдүгээр шатанд Улаанбаатар хот, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нийт 27 уран бүтээлч оролцсон байна. Тус уралдааныг А буюу уртын дууны хэсэг, Б буюу ардын богино дууны хэсэгт хувааж шалгаруулалтыг явуулсан аж.


Уралдааны дүнгээр богино дууны тэргүүн байрт Үндэсний урлагийн их театрын дуучин Б.Батцэцэглэн, дэд байрт Төв аймгийн Монгол туургатан театрын дуучин н.Батцэцэг, гутгаар байрт АДБ-ийн Хан Хэнтий чуулгын дуучин Б.Эрдэнэтуяа, 


Уртын дууны төрөлд тэргүүн байрт Цагаан лавай чуулгын дуучин Б.Мөнх-Ирээдүй, дэд байрт Үндэсний урлагийн их театрын дуучин А.Отгонзул, гутгаар байрт Түмэн эх чуулгын дуучин Г.Баянжаргал, тусгай байрт Архангай аймгийн ХДТ-ын дуучин н.Энх-Амгалан нар тодорчээ. 


Харин АЖ Ч.Шархүүхэний нэрэмжит шагналаар Үндэсний урлагийн их театрын дуучин Г.Алтанхундага, Цагаан лавай чуулгын дуучин Н.Мядаг, МУГЖ Ж.Нансалмаа дуучны нэрэмжит шагналаар Монгол Улсын консерватоер дуучин Э.Баасансүрэн, Шилдэг морин хуурчаар СУИС-ийн багш СТА, Б.Эрдэнэхуяг, Шилдэг үндэсний цөөхүүл хөгжмөөр Цагайн лавай чуулга тус тус шалгарсан байна.


Энэ үеэр тус наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга түүний тамгын газарт АЖ Ч.Шархүүхэний талархлыг хадгалуулав.

Холбоотой мэдээ