Курдын цэргийн бүлэглэлүүд Сирийн нутгаас гарч эхэлжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-21 11:03:09
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Aljazeera/. Сирийн хойд нутгаас Курдын цэргийн бүлэглэлүүд гарч эхэлсэн тухай Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.


Тус яамны мэдээлэлд дурдсанаар, Курдын цэргийн бүлэглэлүүд 86 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гол түшиц газар болох Рас-эль-Айн хотыг орхин гарсан байна.


Сирийн хойд нутагт Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Туркийн Засгийн газар Курдын дайчдыг тус бүс нутгаас гарахад зориулан тав хоногийн хугацаатай гал зогсоохоор АНУ-тай өнгөрсөн пүрэв тохиролцжээ.


Холбоотой мэдээ