Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-21 11:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ард түмэн улсынхаа бүрэн эрхт тусгаар тогтнолоо бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.


Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсан юм. Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, аймгийн хурц арслан Б.Ууганбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар үлдсэн байна.

Холбоотой мэдээ