Фунт стерлингийн ханш унажээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-10-21 12:22:52

ЛОНДОН. /Spitnik/. Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гаргах талаарх парламентын санал хураалтыг хойшлуулж, “Brexit”-ийн хугацааг дахин хойшлуулах хүсэлт гаргасны улмаас даваа гарагийн өглөө фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш унажээ.


Өнгөрсөн баасан гарагт 1.30 ам.доллар байсан ханш өнөө өглөө 0.6 хувиар буурч, 1.2915 ам.доллар хүрсэн гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна. 


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн бямба гарагт “Brexit”-ийн талаарх санал хураалтыг хойшлуулж, тухайн өдрийн орой “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг ЕХ-ноос хүсжээ. Уг шаардлагыг Их Британийн Засгийн газар бус парламент тавьсан гэдгийг Б.Жонсоны захидалд онцолсон байжээ. 

Холбоотой мэдээ