Дундговь аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-21 12:50:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй, ихэнх малчдын хувьд бусад аймгийн нутагт отроор нүүх хандлагатай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн УЦУОШГ-аас гаргасан бэлчээрийн даацын мэдээгээр аймгийн нийт газар нутгийн 15 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 45 хувьд 1-3 дахин хэтэрсэн, 40 хувьд олон дахин хэтэрсэн  байна.

Аймгийн удирдлагуудын зүгээс Булган аймгийн Дашинчилэн суманд болсон Улсын отрын бүс нутгийн хуралд оролцож, тус бүс нутагт 6000 мал оторлуулах гэрээ байгуулаад ирсэн. Энэ долоо хоногт болох Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Малхын талын отрын бүс нутгийн хуралд оролцох, цаашлаад Дорнод аймаг руу малаа оторлуулах талаар хүсэлт гаргаж, хөөцөлдөж байгаа талаар аймгийн ХХААГ-ын МЭҮА-ны дарга Батбилэг мэдээлсэн.

Адаацаг, Хулд, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан сумын малчид зүүн тийшээ нүүж Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутгаар дайран өнгөрч байгаа учраас малчдаа сумандаа өвөлжүүлэх боломжтой байсан энэ гурван суманд ч байдал хүндрэх хандлагатай байгаа аж.  

Аймгийн хэмжээнд 700 тн өвс, 530 тн тэжээл бэлтгэх ёстойгоос 70 гаруй хувийг бүрдүүлээд байгаа бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад өвс тэжээлийн өртөг өндөр, олдоц нь хомс байгаа ажээ. 

Холбоотой мэдээ