Сингапур, БНХАУ цэргийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-21 12:34:37

СИНГАПУР. /TASS/. Сингапур, БНХАУ цэргийн хамтарсан сургууль хийх, хоёр улсын боомтуудад хөлөг онгоцнууд нэвтрэн орохыг тусгасан батлан хамгаалахын шинэ хэлэлцээр байгуулж, цэргийн хамтын ажиллагааныхаа түвшинг нэмэгдүүлжээ. Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Сингапурын Батлан хамгаалахын сайд Н Эн Хэн нар баримт бичигт гарын үсэг зурсан байна. 


"Энэхүү хэлэлцээр нь хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг жил бүр зохион байгуулах боломжийг тусгахаас гадна Сингапур, Бээжинд зохион байгуулдаг аюулгүй байдлын асуудлаарх жил тутам болох чуулга уулзалтад өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг оролцуулах боломжийг тусгаж байна” хэмээн Сингапурын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь цэргийн солилцоог өргөжүүлэх тэр дундаа боомтуудад харилцан орох боломжийг хоёр улсын Тэнгисийн цэргийн  хүчинд олгож байгаа аж. 

Холбоотой мэдээ