Кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-10-21 16:09:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Талууд Тавантолгойн ордын нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах, Монгол Улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү  санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түүхий нүүрсний шинж чанар болон коксжих шинж чанарын судалгааг нарийвчлан хийх юм. Мөн түүхий нүүрс, балансын бус нүүрсийг угаан баяжуулах, баяжуулалтын хаягдлыг ашиглах, нүүрсний баяжмалыг коксжуулна. Коксжуулалтаас үүсэх давирхайг ашиглах боломжийг тогтоож, нүүрсний давхаргын метан хийг боловсруулах, түүнээс нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий гарган авах технологийн судалгааг хийхээр гэрээнд тусгажээ.  

 

Холбоотой мэдээ