АТГ-ын ажлын хэсэг иргэдтэй уулзаж саналыг нь сонсоно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-21 17:30:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 21-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллаж байна.

"2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017, 2018 онд АТГ-аас ажлын хэсэг гарган 21 аймагт ажилласан. Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгах талаар холбогдох албан тушаалтнуудад нь зөвлөмж хүргүүлсэн байгаа. Тухайн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцана. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт хийнэ. Өмнөх он жилүүдэд АТГ-аас иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааг бага хийсэн. Харин энэ удаад “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулна" гэж тус газрын УССГХ-ийн ажилтан Б.Баяртөгс хэллээ.

  Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг нь Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуульд энэ сарын 22-ны 11:00 цагт болно. Өдөрлөгийн үеэр "Олон нийтийн хяналт ба шударга ёс" сэдэв дор ард иргэдтэй уулзалт хийж, тэдний санал, үзэл бодлыг сонсох ажээ.

Холбоотой мэдээ