Номын сангаа баяжуулахад анхааран ажиллаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-10-21 17:38:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ноён сумын соёлын төвийн номын сан 8200 гаруй номтой. Тус номын сан нь сүүлийн хоёр жилд 200 гаруй номоор баяжуулсан байна.

Соёлын төвийн эрхлэгч М.Алтанцэцэг хэлэхдээ  "Номын сангаа баяжуулах төсөв маш бага ирдэг. Тиймээс өөрсдийнхөө санаачилга, янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж номоо баяжуулдаг. Мөн хувь хүмүүс дэмжлэг үзүүлдэг. Номынхоо баяжилтыг хийхдээ уншигчдын захиалга буюу саналыг харгалздаг. Сумынхаа соёлын ажлуудаас номынхоо санд илүү анхаарлаа хандуулан ажиллаж байна. Учир нь сүүлийн үед иргэд ном уншихаа больсон байсан. Тиймээс иргэдийнхээ оюунд хөрөнгө оруулалтыг хийж иргэдээ номтой нөхөрлөхөд түлхүү анхаарч байна" гэлээ.

Номын сангаар өдөртөө 20 гаруй хүүхэд мөн төдий хэмжээний иргэд үйлчлүүлдэг байна. Үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь уран зохиолын ном авч уншдаг юм байна. Нутгийн иргэд хуучин номоо номын санд хандивладаг нь ном баяжуулахад нэмэр болдог аж. 

Ноён сум нь 1400 гаруй хүн амтай.

Холбоотой мэдээ