Байгалийн хадлан 71.6 мянган тн, гар тэжээл 944.6 тонныг хураан авчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-21 21:54:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 10 дугаар сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр үр тариа 6394 тн, төмс 2107 тн, хүнсний ногоо 455.6 тн, тэжээлийн ургамал 1679.4 тн, техникийн ургамал 360 тн, байгалийн хадлан 71.6 мянган тн, гар тэжээл 944.6 тонныг тус тус хураан авч бэлтгээд байна.

Өнгөрсөн хавар 9040.0 га-д үр тариа, 264.3 га-д төмс,126.5 га-д хүнсний ногоо, 1097.9 га-д малын тэжээлийн ургамал, 650 га-д техникийн ургамал тус тус тариалсан. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үр тариа 30.7 хувиар, төмс 4.9 хувиар, хүнсний ногоо 20.9 хувиар их харин техникийн ургамал 44.8 хувиар, тэжээлийн ургамал 25.4 хувиар бага тариалсан байна.

Холбоотой мэдээ