Хөвсгөлийн сурагчид Солонгосын Со дүүрэгт айлчилж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-21 22:44:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  сурагчдын төлөөлөл Солонгосын Со дүүрэгт сурагч солилцооны хүрээнд айлчилж байна.

Тус хөтөлбөр нь сурагчдын гадаад хэл, соёлын мэдлэг боловсрол, дадлыг нэмэгдүүлэх, хоёр орны сурагчдыг солилцож, тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн дурсгалт газрыг танилцуулах, улмаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд олгож байгаа боловсрол, хөгжлийн үйлчилгээний талаар туршлага солилцох, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх зорилготой юм.

Сурагчид өнөөдөр Солонгосын соёлын танхим, Тэжоны телевиз, Шинжлэх ухааны фестивал, Тэдог дахь судалгаа шинжилгээний цогцолбортой танилцсан бөгөөд энэ сарын 24 хүртэл айлчлах юм. Хөвсгөл аймаг нь БНСУ-ын Тэжон хотын Со дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ