Хонь, туулай жилтнээ сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-11-10 09:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 13. Адъяа гараг.  Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.

 

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Хий

 

Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.


Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ