Атрын 60 жилийн ойг тохиолдуулан аварга тариаланчдад хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-11 10:07:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/  Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар Жаргалант суманд “Алтан намар-2019” өдөрлөг боллоо.

Уг өдөрлөгийн үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат механикжуулагч Л.Лхагва агсны гэр бүл болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дамдингийн Даржаа, Улсын аварга тариаланч Дашдаваагийн Хасбаатар, Улсын гурван удаагийн аварга Лувсангийн Баярхүү, Улсын хошой аварга Чогсомын Баясгаланцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.  

Мөн  Улсын аварга тариаланч Баянгийн Минж, Доржготовын Хуяг, Дэмчигийн Батболд зэрэг 15 хүнийг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон Жаргалант сумын удирдлагууд хүлээн авч уулзан газар тариалангийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэл үзүүлэв.

Өдөрлөгийн үеэр  Жаргалант сумын гурван багийн иргэд, төрийн албан хаагчдын дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгууллаа. Тус суманд газар тариалан эрхэлж буй 600 гаруй иргэн, аж ахуйн нэгж байдаг. 

Холбоотой мэдээ