Боливийн Ерөнхийлөгч огцорно гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-11 07:34:59

СУКРЕ. /Reuters/. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорно гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


Энэ оны 10 дугаар сарын 20-нд явуулсан ерөнхийлөгчийн сонгуулиар Э.Моралес дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон юм. Гэсэн хэдий ч уг сонгуулийн дүн дотоод болон гадаадын эсэргүүцэлтэй тулгарсан байна.


Боливийн цагдаагийн ажилтнууд болон цэргийн хүчин ч мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Э.Моралес ням гарагт телевизээр үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдээд, эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохыг ард иргэдэд уриалжээ. 

Холбоотой мэдээ