Боксын Ази тивийн залуучуудын АШТ-ийг өнөөдөр нээнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-11 11:02:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 20 шахам орны залуу боксчид оролцож байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд өнөөдөр эхэлж байна.


Тэмцээний хуваарийг танилцуулахад, 11 дүгээр сарын 11-ний 14 цагт тэмцээний нээлтийн ёслол болно. 11 дүгээр сарын 12-14-нд өдөр бүр 14 цагаас хэсгийн тулаанууд явагдана. Харин 11 дүгээр сарын 15-нд тэмцээн түр завсарлаж, хагас шигшээд хүч үзэх тамирчид амарна. Улмаар 11 дүгээр сарын 16-ны 14 цагаас хагас шигшээ тулаан явагдаж, 11 дүгээр сарын 17-ны 12 цагаас шигшээ тулаан тус тус болж Ази тивийн шилдэг залуу боксчид тодорно.


Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн хүч, ур чадвараа сорих тамирчдыг Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан, амжилт гаргахыг хүсэн ерөөж гарын бэлэг гардуулсан байна.


Монгол Улсын нийслэлд зохион байгуулж буй тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай Корпорац, Капитрон банк ажиллаж байна. Тэмцээний шууд дамжуулалт болон хэвлэл мэдээллийн хамтрагчаар Эх орон ТВ, МОНЦАМЭ агентлаг ажиллаж байгаа бөгөөд тэмцээнийг спорт сонирхогчид үнэ төлбөргүй үзэх юм.




Холбоотой мэдээ