Төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-11-11 20:37:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Тѳрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хѳтѳлбѳрийн хүрээнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сум болон Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчдын дунд зохион байгуулсан спортын нѳхѳрсѳг тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уламжлал болон зохион байгуулдаг уг тэмцээнийг энэ удаа Дархан сумын ЗДТГ зохион байгуулсан аж.

Сагсан бѳмбѳг, дартс, гар бөмбөг, олс таталт гэсэн төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Өрсөлдөөн ихтэй, тамирчдын ур чадвар, хурд хүчийг сорьсон сайхан тэмцээн болж өндөрлөлөө гэж Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун онцоллоо. Жил бүр зохион байгуулдаг төрийн албан хаагчдын энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт нийлбэр дүнгээр Дархан сумын ЗДТГ-ын баг тамирчид эзэлж шилжин явах цомын эзэн болжээ. Харин удаах байруудад Орхон сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын баг орсон байна.

Спортын төрөл тус бүрт гаргасан  амжилтаар:

Дартс:
Алтан медаль- Орхон сумын ЗДТГ
Мөнгөн медаль-Шарын гол сумын ЗДТГ
Хүрэл медаль-Дархан сумын ЗДТГ

Олс таталт: 
Алтан медаль-Орхон сумын ЗДТГ
Мөнгөн медаль-Дархан сумын ЗДТГ
Хүрэл медаль-Дархан-Уул аймгийн ЗДТГ

Гар бөмбөг:
Алтан медаль-Шарын гол сумын ЗДТГ
Мөнгөн медаль-Дархан-уул аймгийн ЗДТГ
Хүрэл медаль-Дархан сумын ЗДТГ
Шилдэг тоглогч-А.Алтанцэцэг /Шарын гол сумын ЗДТГ/

Сагсан бөмбөг:
Алтан медаль-Дархан сумын ЗДТГ
Мөнгөн медаль-Хонгор сумын ЗДТГ
Хүрэл медаль-Орхон сумын ЗДТГ
Шилдэг тоглогч-Богт-Эрдэнэ /Дархан сумын ЗДТГ/

 

Холбоотой мэдээ