“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-11 15:14:07

МОСКВА. /TASS/. Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Saudi Aramco” компани түүхэндээ хамгийн томд тооцогдож магадгүй байгаа IPO буюу хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргахын өмнө хөрөнгө оруулагчдын хүсэлтийг 11 дүгээр сарын 17-наас 12 дугаар сарын 4-ний хооронд авах бөгөөд нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 12 дугаар сарын 5-нд зарлах аж. Энэ тухай өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн баримт бичигт дурджээ.


Түүнчлэн хэдий эцсийн байдлаар хэмжээний хувьцаа арилцжаалах нь ирэх сарын 5-нд тодорхой болох юм байна. Баримт бичигт дурдсанаар, хувь хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдаалах хамгийн дээд хэмжээ нь компанийн нийт хувьцааны 0.5-аас ихгүй хувийг эзлэх бол институцийн хөрөнгө оруулагчдад тогтоох хязгаарыг хувьцаа эзэмшигч болон компани тодорхойлох аж. 

Холбоотой мэдээ