АН-ын орон нутгийн сонгуулийн ялалтыг баталгаажуулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-11 15:32:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн 6-р сард болж, АН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Сумын ИТХ-ын хуралдаан саяхан болж нэр дэвшигч Н.Саранчимэгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, орон нутгийн сонгуулийн АН-ын ялалтыг баталгаажуулжээ.

            Тус сумын ИТХ 21 төлөөлөгчтэй бөгөөд МАН, АН тэнцүү тооны суудалтай, бие даагчийн төлөөлөл гурав болсон байна. Энэ удаагийн хуралдаанаар ИТХ-ын даргаа өөрчилж, АН-аас нэр дэвшсэн П.Одонхүүг сонгожээ. 

Холбоотой мэдээ