Туслах малчнаар ажилд орох нэрийдлээр бүлэглэн хулгай хийдэг байжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-11 16:32:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт отроор нутаглаж байсан адуучны туслах малчнаар ажиллаж байсан Төв аймгийн харъяат М нь бусадтай бүлэглэн бусдын 20 гаруй тооны адуу, Мөнххаан сумаас хоёр мотоцикл хулгайлжээ. Энэхүү гэмт хэргийг Мөнххаан сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

М нь уг хэргээ өнгөрсөн долоодугаар сараас эхлүүлсэн бөгөөд бусдын адууг хэсэг хэсгээр нь хулгайлж тээвэрлэдэг байжээ. Гэмт хэргийн улмаас малчин болон иргэдэд 25 сая төгрөгийн хохирол учирчээ. Тиймээс иргэд болон малчдыг  туслах малчин ажилд авахдаа сайтар судалж шалгах, өөрсдийн таньж мэддэг хүнд мал, эд хөрөнгөө даатгах хэрэгтэйг Цагдаагийн газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ