Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-11 16:22:58

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Зэвсэгт хүчин Кашмир дахь Энэтхэг, Пакистаны бүсийг заагласан хяналтын шугамд 100 мянган цэрэг байрлуулсан тухай “The Economic Times” сонин мэдээлжээ.


“Хяналтын шугам дээр Энэтхэгийн цэргийн оролцоог бэхжүүлж байгаа нь террористууд Пакистаны хэсгээс Жамму ба Кашмирын холбооны нутаг дэвсгэрт нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх, Энэтхэгийн хилийн бүсэд аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдтэй холбоотой” гэж тус сонинд албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэн байна.


Энэтхэгийн талын тооцоолсноор, хяналтын шугам дээр Пакистаны 80 мянган цэрэг, офицер байгаа аж.


Жамму ба Кашмир мужийн статусыг өөрчилж, тус бүс нутагт холбооны нутаг дэвсгэр байгуулна гэж Энэтхэгийн эрх баригчид өнгөрөгч наймдугаар сарын 5-нд мэдэгдсэнээс хойш Кашмирын зааглах шугамын байдал хурцадсан юм. Энэ зорилгоор Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг тодорхойлсон Үндсэн хуулийн 370 дугаар зүйлийг цуцалсан билээ.


Дээрх шийдвэрийг Жамму ба Кашмирын лалын шашинт хүн ам, тус бүс нутгийг тусгаар тогтнохыг болон хуучин эрх ямбыг хадгалахыг дэмждэг улс төрийн зарим нам дэмжсэн бол хөрш Пакистан улс эсэргүүцсэн юм.


Холбоотой мэдээ