НҮБ-ын Хүн амын сангийн Монголыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-11-11 16:27:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ-д суугаа Суурин төлөөлөгч, Монголыг хариуцсан захирал Бабатундэ Ахонсиг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ыг дэмжиж, хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглэв. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын хүн амын хөгжил, охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхэд залуучуудыг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлсэн юм.


Бабатундэ Ахонси нь 2017 оны нэгдүгээр сарын 23-нд БНХАУ-д Суугаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Монголыг хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрбээр Нигери Улсын иргэн бөгөөд Лагосын Их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр дүүргэж, Эдийн засгийн болон улс төрийн шинжлэх ухааны Лондонгийн сургуульд Хүн ам судлалаар докторын зэрэг хамгаалжээ.

Холбоотой мэдээ