Ихэнх байршилд агаар цэвэр байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-11-12 09:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдрийн 8 цагийн байдлаар нийслэл хотын ихэнх байршилд агаар цэвэр байна.

Харин Сонгинохайрхан, Баянзүрх, Ургах наран, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс бага бохирдолтой буюу 144-244 байна.   

Нийслэлийн агаарын чанарыг хэмжихийн тулд нийт 12 цэгт агаарын бохирдлыг хэмжих самбар байрлуулсан.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ