Засгийн газрын 500 ширхэг үнэт цаасыг арилжаад байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-12 09:48:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнгөрсөн 7 хоногт болж, 500 ширхэг үнэт цаасыг 50.450.000 төгрөгөөр арилжив. 

Мөн хугацаанд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 47 компанийн 2 сая ширхэг хувьцааг 643.991.044.51 төгрөгөөр арилжив.

Долоо хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.436.487.927.672.29 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18457.36 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ