Энэтхэгийн Танхимтай хамтран ажиллахаар болов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-12 09:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын PHDCCI буюу Найрамдал, Хөгжлийн худалдаа, аж үйлдвэрийн танхим (НХХАҮТ) МҮХАҮТ хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Танхимууд хамтарснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх олон боломжууд нээгдэж байна.

Энэтхэгийн НХХАҮТ нь 1905 онд байгуулагдсан, улсынхаа бизнес, ААН-үүдийг гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбарт дэмжин ажиллаж, нийгэм, эдийн засгийн хөгжил, чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг байна.


Санамж бичгийн хүрээнд манай улсад ирээд буй Энэтхэгийн SKKalra & Associates-ын мэргэшсэн нягтлан бодогч Суриндер Кумар Калра өчигдөр манай банк санхүүгийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд тус улсын блокчейн технологийн хөгжлийн талаар танилцууллаа.


Уулзалтаар блокчейн технологийг ашиглах, давуу тал, криптовальютын талаар танилцуулж, Монголын банк санхүүгийн системийн талаар мэдээлэл солилцов. Уулзалтад Аримон хатан, Саммит зэрэг компани, Голомт, Монголбанк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хөгжлийн банк, Чингис хаан банкны төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ