“Анхдагчийн цом” сагсан бөмбөгийн лигийн бүх оддын тоглолт боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-12 12:55:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт анх удаагаа зохион байгуулж байгаа “Анхдагчийн цом” сагсан бөмбөгийн лигийн бүх оддын тоглолт боллоо.

Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн сагсан бөмбөгийн лигийн тоглолтод тус аймгийн 20 байгууллагын 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон. Өрнө, дорно гэсэн хоёр бүсийн шилдэг 24 тамирчин лигийн бүх оддын тоглолт хийж үзэгчдийг шуугиуллаа гэж “Анхдагчийн цом” сагсан бөмбөгийн лигийн тоглолтыг санаачлагч Э.Манлайбаатар ярилаа.

Шилдэг тоглогчид “Black”, White багт хуваагдаж тоглон 92:89-ийн харьцаагаар “Black” баг хошуучиллаа. “Энержи плас” баг багийн шидэлтийн аварга, “Булган тас” багийн хамгаалагч Г.Равдан алсын зайн шидэлтийн аварга, “Teachers” багийн довтлогч Б.Баттулга бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, “Falcons” багийн холбон тоглогч Э.Манлайбаатар улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. Аймгийн спортын ордон дүүрэн үзэгчтэй байсан бөгөөд бүх оддын тоглолтын орлогыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд спортын хувцас авч өгөхөд зориулна гэж лигийн тоглолтыг зохион байгуулагчид ярилаа. 

Холбоотой мэдээ