Франц, АНУ-ын Ерөнхийлөгч нар Лондонд уулзана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-12 11:52:44

ПАРИС. /France Presse/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай утсаар ярих үеэрээ Их Британийн нийслэл Лондон хотноо ирэх сарын 3-4-нд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө түүнтэй уулзахаар тохиролцсон тухайгаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Ерөнхийлөгч Э.Макроны “тархины үхэл” гэж нэрлэсэн, НАТО-гийн дотоод хямралын асуудлыг Франц улс 12 дугаар сарын эхээр Лондонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд оруулахаар төлөвлөж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли даваа гарагт мэдэгдсэн байна.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Германы Канцлер Ангела Меркель нар Умард Атлантын эвслийн байдлын талаарх Э.Макроны дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ