Энэ оны 10 сарын байдлаар 20 орчим иргэнд өмгөөлөгчийн туслалцаа үзүүлжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-12 16:20:01

Ховд /МОНЦАМЭ/. Иргэд санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэргийн холбогдогч болсон тохиолдолд хэнд, хэрхэн хандах вэ гэсэн асуудалтай тулгардаг.

Тэгвэл "Хууль зүйн туслалцааны төв" нь иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд баримт бичгийн эх зохиож өргөдөл, нэхэмжлэл, хүсэлт бичиж өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Мөн гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэн ажилладаг гэж Хууль зүйн туслалцааны төвийн Ховд аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Л.Оюунцэцэг мэдээллээ.

Тэрбээр энэ оны 10 сарын байдлаар нийт 20 орчим иргэнд өмгөөлөгчийн туслалцаа үзүүлжээ. Мөн 200 гаруй иргэн хууль зүйн зөвлөгөө-туслалцаа авсан гэнэ. Хууль зүйн зөвлөгөөний дийлэнх нь тэтгэвэрт гарах асуудлаар хандаж байна. Мөн  гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн хуулийн талаар зөвлөгөө авдаг гэж албаны эх сурвалж онцоллоо.


Холбоотой мэдээ