Эрт илрүүлэг үзлэгээр 345 хүн ямар нэг өвчний шинж тэмдэгтэй байжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-12 13:01:16

Архангай /МОНЦАМЭ/. “Халдварт болон халдварт бус өвчний цогц илрүүлэг үзлэг, оношилгоо” загвар үйл ажиллагааг Өндөр-Улаан суманд зохион байгуулж дуусчээ. Илрүүлэг үзлэг, оношилгоог аймгийн Нэгдсэн эмнэлгийн 20-иод эмч нар лабораторийн шинжилгээний хэсэг, рентген оношилгоо, сүрьеэ, ЭХО, дотор, халдварт, БЗХД, мэдрэл, мэс засал, уролог, гэмтэл, шүд, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн чиглэлүүдээр газар дээр нь үзлэгийг хийсэн юм.  

Үзлэг, оношилгоонд нийт 538 хүн хамрагдсанаас 345 хүн ямар нэг өвчний шинж тэмдэгтэй илэрч, зөвлөгөө авсан. Үүнд: Сүрьеэгийн сэжигтэй, цэрний шинжилгээ өгөх шаардлагатай 21 хүн, умайн хоргүй хавдар 4, тэмбүүгийн 3 шинэ тохиолдол, элэгний архаг үрэвсэлтэй 65, бөөрний архаг үрэвсэлтэй 146 илэрсэн байна.

Холбоотой мэдээ