"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-11-12 12:56:22

ТОКИО. /Kyodo/. Японы судалгааны аппарат болох “Хаябуса-2” /Шонхор-2/ Рюгү солир дээр гүйцэтгэж буй даалгавраа 11 дүгээр сарын 13-нд дуусгах бөгөөд солирын хөрсний дээжийг авсныхаа дараа дэлхий рүү буцна гэж тус улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Коити Хагиуда мэдээлжээ.


“Нарны аймаг дахь амьдралын гарал үүслийн нууцыг тайлахад ойртуулах солирын дээжийг бүрэн бүтэн дэлхийд авчирна гэж найдаж байна” гэж тэрбээр хэлжээ. “Хаябуса-2” станц жил орчмын дараа дэлхийд буцан ирэх төлөвтэй байна.  


Дэлхийн агаар мандалд орохын өмнө солирын хөрсний дээж, чулуулгууд бүхий капсул аппаратаас салж, Австралийн Өмнөд Австрали мужийн нутгийн Вумера хэмээх хориотой бүсэд “Хаябуса-2” аппаратаас тусдаа газардах юм. Энэ нь дэлхийд газар дахь үед төхөөрөмжид ямар нэг зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилготой аж.


Япон хэлнээс орчуулбал “Луугийн ордон” гэх утгатай Рюгү солир нь Дэлхий болон Ангараг гарагийн хооронд оршдог байна. "Хаябуса-2" автомат станцыг уг солир руу 2014 оны 12 дугаар сард Японы Танэгашима арлын сансрын буудлаас хөөргөжээ. Эрдэмтэд Рюгү солир дээрээс ус, органик бодисын ул мөр илрүүлж чадна гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд Орчлон ертөнцөд амьдрал хэрхэн үүсэн бий болсны нууцыг тайлахад тус дөхөм болно гэж үзэж байгаа юм.


"Хаябуса-2" хөрсний дээж авах зорилгоор сансрын уг биет дээр хоёр удаа амжилттай буусан бөгөөд мөн түүний гадаргуугийн зургийг олон янзаар авч чадсан байна.


 

Холбоотой мэдээ