“BLACKPINK” 1 тэрбум хандалт авсан анхны “K-pop” хамтлаг болжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-11-12 13:59:47

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн "Ddu-Du Ddu-Du" дууг “YouTube” цахим хуудсаар дамжуулан үзсэн тоо 1 тэрбум давснаар энэхүү амжилтыг тогтоосон анхны “K-pop” хамтлаг болсон байна.


YG” энтертайнментын даваа гарагт мэдээлснээр, өнгөрсөн оны зургадугаар сард үзэгч, сонсогчдын хүртээл болсон “Ddu-Du Ddu-Du” дууны клип 17 орчим сарын дараа 1 тэрбум гаруй хандалттай болжээ.


BLACKPINK” хамтлаг “K-pop” дуучдын дундаас 1 тэрбум гаруй хандалт авсан хоёр дахь уран бүтээлч болсон бөгөөд өмнө нь дуучин “PSY”-н “Gangnam Style” дуу ийнхүү олон хандалтыг авж байжээ. “Gangnam Style” дууны клипийг одоо 3.4 тэрбум гаруй удаа үзсэн байна.


2016 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн, дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй “BLACKPINK” хамтлагийн энэ оны дөрөвдүгээр сард гаргасан “Kill This Love” дууг “YouTube”-ээр 640 сая гаруй удаа үзсэн бол “Boombayah”, “As If It's Your Last” дууны хандалт 700 сая давжээ. 

Холбоотой мэдээ