АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчтэй уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-11-12 15:50:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгч Энтони Велчерийг энэ сарын 11-нд хүлээн авч уулзжээ.


Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) 2018 оны долоодугаар сард байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийн талаар ярилцсан байна. Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг талууд тэмдэглээд, төслийн хэрэгжилттэй холбоотой мэдээллээ шуурхай солилцож, нягт хамтран ажиллах боллоо.


АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх юм.

Холбоотой мэдээ