Иргэд амны усны аюулгүй байдалд анхаарч хандив өгчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-12 17:13:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ-ын төлөөлөгч С.Лхүндэврэгзэн сумынхаа иргэдийн ундны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах санаачилга гаргажээ. Түүний энэ саналыг Лах багийн харьяат Б.Равдандорж, С.Зоригоо, С.Баяржаргал, Б.Жамъяндорж нарын өрх дэмжиж сумын "Гамшгаас хамгаалах сан"-д 500 мянган төгрөгийн хандив өргөсөн байна

Сумын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ундны усны чанар, аюулгүй байдалд анхаарч иргэд өөрсдийн саналаар хөрөнгө оруулалт хийж байна. Цаашдаа усны эрүүл ахуйн нөхцөлд шинжилгээ хийлгэх, шинэ эх үүсвэр гаргах зэрэг үйл ажиллагаанд иргэдийн хандивыг зарцуулах болно гэж сумын Засаг дарга Д.Луттөмөр ярилаа.

Тус сумынхан төв суурин газар гаргасан худгийн ус эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй болохоор гурван км холоос ундны усаа зөөвөрлөн хэрэглэдэг юм.

Холбоотой мэдээ