Боливийн Сонгуулийн дээд шүүхийн дарга асныг хорионд оруулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-13 07:29:18

СУКРЕ. /El Deber/. Боливийн шүүх Сонгуулийн дээд шүүхийн тэргүүн асан Мария Эухения Чоке болон түүний хоёр хамтрагч Антонио Костас, Эдгар Гонсалес нарыг хорионд оруулжээ.


Прокурорын газар сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж, авилга авсан болон хэд хэдэн хэрэг үйлдсэн хэмээн тэднийг буруутгасан байна. Чоке, Костас нарыг 11 дүгээр сарын 10-нд баривчилсан бол Гонсалес сайн дураараа эрх баригчдад бууж өгчээ. 


Боливид 10 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн нийтэлсэн мэдээллээр, ерөнхийлөгчийн сонгуульд Моралес ялжээ. Түүний гол өрсөлдөгч тус улсын Ерөнхийлөгч асан Карлос Меса эхний шатанд өрсөлдөгчөө ялсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.


Сонгуулийн дүнг зарласны дараа Боливид эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, ажил хаялт эхэлсэн байна. Моралес онц байдал зарлаж, сөрөг хүчнийхнийг төрийн эргэлт зохион байгуулахыг завдсан гэж буруутгажээ.


Холбоотой мэдээ