97 аж ахуйн нэгж, байгууллагад 141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-13 11:30:31

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор 25 ба түүнээс ажилтантай аж ахуйн нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, ажиллуулаагүй аж ахуйн нэгжээс зохих төлбөрийг хуулийн дагуу авах ажлыг аймгийн ХХҮГ-аас зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 25-аас дээш ажилтантай 97 аж ахуйн нэгж байгууллагад  141 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөр 6.8 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төвлөрүүлсэн.

Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл нь сумдад ажиллан, сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагаатай нь танилцан арга зүйн зөвлөмж өгч, тухайн суманд 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудаар орж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөмж чиглэл өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ