Нурмагомедов 2020 оны хавар Фергюсонтой тулалдаж магадгүй

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-11-13 16:29:37

МОСКВА. /TASS/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов Америкийн тулаанч Тони Фергюсонтой 2020 оны хавар ОХУ-д тулалдаж магадгүй гэж түүний менежер Ризван Магомедов мэдээлжээ.


“UFC-гийн тэмцээнийг ОХУ-д зохион байгуулах талаар ярилцаж байна. Холбоо ямар шийдвэрийг гаргахыг харцгаая. Фергюсоныг одоогоор өрсөлдөгч гэж үзэж байгаа” гэж Магомедов ярьсан байна.


Нурмагомедов сүүлийн тулаанаа есдүгээр сарын 7-нд Абу Даби хотод хийж, Америкийн тамирчин Дастин Порьег ялсан юм. Оросын тамирчны хувьд холимог тулааны урлагт нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 28 удаа ялсан байна. Харин Фергюсон 25 удаа ялж, гурван удаа ялагдал хүлээжээ. 

Холбоотой мэдээ