Германд МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газар нээлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-13 17:26:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээлээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ХБНГУ-ын Коттбус хотын ХАҮТ-ын ерөнхийлөгч П.Копфын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Айчлалын үеэр ийнхүү МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


ХБНГУ-д нээж буй МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газар нь хоёр улсын эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, дэлхийд тэргүүлэх техник технологийн өлгий нутаг Германы компаниудтай өргөн харилцаа холбоо тогтоох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдааны бодит үр дүн гаргахад чиглэн ажиллах аж.

Холбоотой мэдээ