Аймгийн хурлын тов гарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-13 21:22:43

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдааны товыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, 12-р сарын 2-3-ны өдрүүдэд хуралдуулахаар болжээ. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн нийгэм, эдийн засгийн 2019 оны зорилтын хэрэгжилт, ирэх оны төсвийн хуваарилалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаар “Мини зах”-ын менежментийн хувьчлалын гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан Менежментийн гэрээний үр дүнгийн нэгдсэн тайлан гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлах, зарим иргэдийг төрийн одон медальд тодорхойлох гэх мэт асуудлыг мөн хэлэлцжээ.

Холбоотой мэдээ