Зорилтот бүлгийн таван иргэн талх, нарийн боов хийх чадвар эзэмшлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-14 11:04:28

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэргүүн арвижих” компанитай хамтран зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрийн хүрээнд гурван сарын сургалтыг явуулсан байна. Энэ хүрээнд зорилтот бүлгийн таван иргэн талх, нарийн боов хийх ур чадвар эзэмшиж, улмаар ажлын байранд зуучлуулжээ.

“Аймгийн ХХҮГ-аас зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлэн олон иргэдийг ажил мэргэжилтэй, орлоготой болгож байгаа. Энэ удаад талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэргүүн арвижих” компанитай хамтран ажиллаж, таван хүнийг мэргэжилтэй, ажилтай болголоо. Сургалтад хамрагдсан иргэдийн хувьд сурч мэдсэн зүйлтэй, түүнийгээ гэрчлэх гэрчилгээтэй, хамгийн гол нь тогтмол ажлын байртай болсондоо сэтгэл өндөр байна. Цаашдаа энэ төрлийн сургалтын эрэлт хэрэгцээ их байгаа учир дахин явуулна” хэмээн аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дэлгэрномин хэллээ.

 

Холбоотой мэдээ