Баянзүрх суманд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-14 15:42:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улсын төсвийн 1 тэрбум 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байр шинээр барьж ашиглалтад орууллаа.

Тус суманд 2017 онд 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орж хүүхдүүд ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдсэн бол 2 жилийн дараа шинэ дотуур байртай болсноор малчин айлын хүүхдүүд тохь тухтай  байранд амьдрах боломж нээгдэж байна.

Шинэ дотуур байрны нээлтэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар оролцож “Баянзүрх сумын сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс шинэ дотуур байртай болох хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу тус асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан ажилласны үр дүнд өнөөдөр шинэ дотуур байртай боллоо. Мөн багш нарын зүгээс мэргэжлийн сургалт явуулах лаборатори байгуулах хүсэлт ирүүлсэн. Үүний  дагуу ирэх онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд Баянзүрх сумын сургуульд физикийн, дизайн технологийн лабораторийг тус тус шинээр байгуулахаар болсон” гэдгийг хэлж байлаа. 



Холбоотой мэдээ