Улаан-Уул суманд 75 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-15 14:13:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 75 хүүхдийн дотуур байр ашилалтад орлоо.

Тус сумын ердийн галлагаатай 75 хүүхдийн дотуур байр 1984 онд баригдсан бөгөөд өвлийн улиралд дулаан алдалт ихтэй, хүйтэн байдаг тул хүүхдүүд амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн дотуур байрыг "Агар эрдэнэс" компани гүйцэтгэсэн байна.

Шинэ дотуур байр ашиглалтад орсноор хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм. Хөвсгөл аймгийн боловсрол, соёлын салбарт 2018 онд 46,8 тэрбум, 2019 онд 40,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ