БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-15 07:24:22

ПЁНЬЯН. /KCNA/. Санал зөрөлдөөнийг хэлэлцээний замаар зохицуулах боломж бий болсон тохиолдолд АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж БНАСАУ-ын цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч Ким Мён Гиль мэдэгджээ.


KCNA” агентлагийн мэдээнд дурдсанаар, АНУ ирэх 12 дугаар сард хэлэлцээ хийх санал тавьсан ажээ. АНУ шийдлүүдийг санал болгох ёстой боловч БНАСАУ-ын хүлээн зөвшөөрөхүйц саналыг тавихаар хэмжээнд хүрээгүй байна гэж Ким Мён Гиль хэлсэн байна.


АНУ, БНАСАУ-ын цөмийн хэлэлцээ олон сарын турш зогсонги байдалд байсны дараа хоёр орны төлөөлөгчид өнгөрсөн 10 дугаар сард Шведийн нийслэлд уулзсан юм. Тухайн үед БНАСАУ “гар хоосон” ирсэн хэмээн АНУ-ыг буруутгаж, уг хэлэлцээ үр дүнд хүрээгүй юм. 

Холбоотой мэдээ