Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-15 11:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны өдрүүдийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожийн шигшээ багтай  нутагт нь тоглож гоолын харьцаа 1:1-ээр тэнцлээ.


Монголын шигшээ баг маргааш Мьянмар улсыг зорино. Тэд 11 дүгээр сарын 19-ний өдөр Мьянмар улсын шигшээ багийн эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо талбайд нь хийх юм. 

Холбоотой мэдээ