Гэмт хэргийн улмаас 1902.1 сая төгрөгийн хохирол учирчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-15 14:17:20

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний 10 сарын байдлаар 254 хүн гэмт хэрэгт холбогдож 543 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 127, өмчлөх эрхийн эсрэг 289, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 39, байгаль хамгаалах журмын эсрэг 23, бусад 65 хэрэг гарсан байна. 

Гэмт хэргийн улмаас 36 хүн нас барж, 156 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1902.1 сая төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 6.3 хувийг бүлэглэж, 17.7 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 606 хүнийг албадан саатуулж, 322  хүнийг баривчилсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 17.1 хувиар буюу 93 тохиолдлоор нэмэгдсэний дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 24.6 хувиар буюу 71 тохиолдлоор, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 30.4 хувиар буюу 7 тохиолдлоор тус тус өссөн байна.                              

Холбоотой мэдээ