Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-15 21:25:46

Увс /МОНЦАМЭ/. Увс нуур хөлдөж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн төвд нуурын хялмаа хаяж, Улаангомын бүүдгэр бүрсгэр өдрүүд үргэлжилж байна.

Энэ байдал 11-р сарын дундаас 12-р сарын сүүлч хүртэл буюу Увс нуур хөлдтөл үргэлжилдэг юм. Тус нуур нь аймгийн төвөөс 45 км-т оршдог бөгөөд нуурын хялмаа Улаангом, Тэс, Давст зэрэг нуурт ойрхон оршдог сумдад илүүтэй ажиглагддаг юм. Үүнээс гадна Хяргас нуурын ойр орчимд ч гэсэн хялмаа хаядаг.

Өөрөөр хэлбэл, томоохон нуур хөлдөх үед хүйтэн агаарт дэгдсэн уур нь үүл үүсгэж, улмаар тэр нь эргэж газарт ширхэглэн буухыг нуурын хялмаа хаях гэдэг юм. 

 

Холбоотой мэдээ