Венец хотод онц байдал зарлажээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-15 13:14:03

РОМ. /BBC/. Италийн Венец хотод үерийн усны түвшин сүүлийн 50 гаруй жилийн турш бүртгэгдээгүй өндөр хэмжээнд хүрч, олон өрхийн цахилгаан хангамж тасалдсантай холбогдуулан тус хотод онц байдал зарлажээ.


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Венец хотын 80 гаруй хувь усанд автсан бөгөөд усны түвшин 1.87 метр хүрчээ.


Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте үерт автсан бүс нутагт очсоны дараа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, үерийн гамшигт нэрвэгдсэн Венец хотыг сэргээхэд 22 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа гэжээ. 

Холбоотой мэдээ